Тэрбиш бичиг vсэг мэдэх vv

2008 оны 02-р сарын 03 Нийтэлсэн Сар
Тэр их доктор профессор, одон оронч математикч гээд байгаа хvнийг Тэр их хvн болох Тэрбишийг жаахан доош нь хиймээр санагдлаа л даа. Учир нь хvний мууд нээг их дуртайдаа ш биш, тэр хvн л биднийгээ доош нь хийгээд худал юм, хуурмаг зvйлээр мунхруулж ирсэн тул бичихээс єєр аргагvй байдалд хvрсэн билээ.

Тэр єєрєє л бичиг vсэг мэдэхгvй хvмvvстэй маргалддаггvй хэмээн ам ангайж биднийг доромжилов. Биднийг гээд байгаа нь би єєрєє шашин зурхай шvтдэггvй нэгэн бєгєєд тэр хятад шар зурхайн талын ч хvн биш бєгєєд цагаан сар гэхээсээ шинэ жилээ илvvтэй тэмдэглэх дуртай.

Тэр єєрєє л та нар НАСА-ийн веб сайт руу ороод харахгvй юу, хэзээ нар сар дэлхий нэг шугаманд давхцаад сар харагдахгvй байна хэмээн мэдэмхийрсэн билээ. Эрдмийн цол зэрэггvй хvн болохоороо би тэр НАСА-ийнх нь веб сайт руу орж vзлээ дээ. Єєр зєндєє л веб сайт руу орж vзлээ.

Тэгээд л тэр Тэрбиш докторыг бичиг vсэг мэдэхгvй юм болов уу даа хэмээн дvгнэлт гаргасан билээ. Ер нь тэр хvн иргэний зориг гаргаад докторын ажлаа интернетэд байрлуулбал яасан юм бол ч гэж бодох боллоо. Нэг vзмээр санагдах юм, тэр ажлыг нь. Тэрээр бичиг vсэг мэддэггvй хvн, эсвэл мэдсэн ч худал зvйл ярин ард тvмнийг хууран мэхлэгч луйварчин л болж таарч байна. Тvvнд цаг тооны зурхайн номоо зарж хэдэн тєгрєг олох нь л чухал бололтой.

Яагаад ийм дvгнэлт гаргав гэхээр би одон орны веб сайтуудаар орж vнэнийг олж мэдсэнд байгаа юмаа. Та ч гэсэн єєрийн нvдээр олж vзсэн нь дээр байхаа. Дэлгэрэнгvйг миний ємнєх бичлэгээс vзнэ vv

NASA - хэдэнд шинийн нэгэн эхлэх вэ

2008 оны 02-р сарын 02 Нийтэлсэн Сар
Одон орны судалгаагаар 2-р сард шинэ сарны эхний өдөр нь 2-р сарын 7 ны 03 цаг 44 /GMT/минутанд эхэлнэ. Сарны календарыг судалдаг нийтэлдэг бүхий л веб сайтуудад энэ тухай бичсэн байгаа.

http://sunearth.gsfc.nasa.gov

Сарны календараар бол нэг сард 29,53059 хоног байдаг бөгөөд жилд 354,3671 хоног байдаг болж таарч байгаа юм. Бидний хэрэглэдэг Григоряны буюу нийтийн тоололоор бол жилд 365 хоног байдаг. Зөрөө нь 11 өдөр болж байгаа биз. Ийм л учраас янз бүрийн сарны цагалбарыг өдөр тутмын ажил амьдралд хэрэглэх нь хүндрэл үүсээд байгаа юм.

2008 оны 2-р сарын 07 ны єдрийн 03 цаг 44 минутанд /GMT цаг/ нар сар дэлхий гурав нэг нэг шугаманд байрлах бєгєєд сар харанхуй талаараа дэлхий руу харах тул сар харагдахгvй. Яг энэ цаг минутаас дараагийн шинэ мєчлєгийн єєрєєр хэлбэл шинэ сарын эхний єдєр эхэлдэг.

Сар харагдахгvй болсон энэ цаг минутыг тэр их доктор Тэрбиш тэээр харахгvй юу, НАСА-ийн веб сайтнаас, битvvн л байгаа биз гээд хvмvvсийг мунхруулаад байгаа юмаа. Миний олж уншсанаар харин ч энэ цаг минутаас шинийн нэгэн эхэлдэг болж таараад байгаа юм шvv.

Яг энэ цаг мєчийг оросууд юу гэж нэрлэдгийг мэдэх vv: ШИНЭ САР буюу НОВОЛУНИЕ. Yзэх: www.abc-people.com /орос хэл дээр/

Яг энэ цаг минутыг англиар мєн л шинэ сар гэнэ. NEW MOON vзэх: http://aa.usno.navy.mil/data/docs/MoonPhase.php /англи хэл дээр/

Одон орончдын судалгаагаар хийсэн жинхэнэ шинжлэх ухааны vндэслэлтэй сарны КАЛЕНДАРИЙГ vзнэ vv: /15 ны сар хэзээ болох шинэ сар хэзээ гэдгийг хараад ойлгох биз ээ. Саргvй єдєр нь шинийн нэгэн болж таарч байгаа юм шvv. Битvvн гэж ойлгож андуурж болохгvй шvv. New Moon л гэж байгаа. Yзэх:

http://kalender-365.de/lunar-calendar.php

Зурхай юу цаг тоолол уу

2008 оны 01-р сарын 31 Нийтэлсэн Сар
Монгол телевизээр "Төр төмбөгөр ёс ёмбогор" нэвтрүүлэг дөнгөж сая гарлаал даа. Хэсэг эрдэмтэд, лам гэх мэт хүмүүс төр шашин нь нийлж ямар зурхайг хэрэглэх талаар хууль гаргах хэрэгтэй хэмээн ярьцгаалаа. Миний бодоход зурхайг хуульчилсан улс орон гэж байдаг юм уу. Тэдний яриагаар бол Тэрбишийг ч юм уу төрийн зурхайч болгоод тэрийг нь хуульчлах нь л дээ.
Ямарч шинжлэх ухааны үндэслэлгүй зүйлсийг хуульчлах нь л дээ тэднийхээр бол. Модон хохимой өдөр тэдний өдрөө гэх юмуу хаашаа юм. Үсээ тэдэнд засуул гэх юм уу, Балжиннямтай өдөр хуримаа хий гэж заах нь л дээ. Ярьж байгаа хүмүүс нь их мундаг хүмүүс юмаа: Төрийн соёрхолт Жанцанноров, доктор профессор Тэрбиш, Лхагвасүрэн гм. Зурхай л гээд байх болхоос цаг тоолол гэж ярих хүн нэг ч гарсангүй. Тэр цаг тоолоор шинийн нэгэн тэдэн сарын тэдэнд байна, энэ цаг тооллыг мөрдөнө гэвэл өөр хэрэг шүү дээ. Монголчууд уламжлалаа дагаад мөрдөөд байхад болохгүй юм алга. Харин зурхайг хуульчилна гээд яриад ирэхээр сонин санагдаад явчих юм. Дэлхийн шившиг болохгээгүй л юм бол ямар их хурлын гишүүд нь төрийн зурхай гэж хууль гаргах вэ дээ. Шарын шашныг монголын эртний уламжлал мэтээр их яриад ирэхээр дургүй хүрч эхлэх нь байна шүү.
Мэдэхгүй хүнд бол Чингис хаан шарын шашинч байсан гэх нь холгүй ухуулаг хийх юм.
Тэр Тэрбиш доктор од тоолоод математикийн тооцоо хийгээд нэг сард 2 єдєртєй календарь зохиогоод байгаа юм уу хаашаа юм? Дэлгэрэнгүй»